Сутайн Ач ХХК


Герман технологоор үйлдвэрлэсэн полистирол бетон хөнгөн блок болон полиуретан хөөсөн дулаалгатай СИП хавтан.
Утас - 9903 6763, 9900 3130

понедельник, 26 ноября 2012 г.

Полистиролбетон хөнгөн блок

Миний зүгээс танд санал болгож байгаа үндсэн мэдээлэл бол барилгын ханын дүүргэлт болон даацын полистиролбетон хөнгөн блокны тухай мэдээлэл юм. Манай зах зээл дээр ихэвчлэн хөнгөн блок, тоосго, мод төрөл бүрийн дулаалгат хавтан /сэндвич/ ашиглан барилгын хана босгож байна. Дулаан хадгалах чадвар, хэрэглээний талаасаа хөнгөн блок нь хамгийн тохиромжтой. Модон материал нь шаардлагатай дулаан хадгалах хэмжээний зузаантай хана барихад зардал өндөр, нэмэлт дулаалга шаарддаг бөгөөд хөнгөн блокны талаар мэдээлэл өгсөний дараа модон материал ашиглан ЭХХОС барих талаар саналаа хуваалацах болно. Ханын материалаас сонголт хийн ЭХХОС барихдаа анхаарах, мэдэж байх шаардлагатай хэд хэдэн ойлголт бий. Үүнд:
  • Материалын хатуулаг чанар,нягтрал/бетон,тоосго/ ихсэх тутам дулаан хадгалах чадвар буурдаг ба барилгын суурьд өгөх нэгж талбайн жин нэмэгдэнэ.
  • Материал нь чийг шингэээлт бага, сийрэг байх тутам /хөөсөнцөр, хөнгөн блок, мод/ дулаан хадгалах чадвар ихэсч барилгын суурьт өгөх ачаалал багасна.
Дээрхи материалаас сонголт хийн хатуу, бат бөх ханатай,маш өндөр өртөгтөй суурьтай барилга барьж нэмэлт дулаалга хийх эсвэл эхнээсээ дулааны алдагдал багатай ханын материал ашиглан шаардлагатай барих арга технологи ашиглан /карказ, зүрхэвч/ дулаахан байшин барих сонголтоо хийнэ. Энэ удаа та бүхэнд зориулж барилгын ханын материал хөнгөн блокны талаар товч танилцуулья.

ХӨНГӨН БЛОК - /хөнгөн гулдмай/

Хөнгөн блок нь сүвэрхэг бүтэцтэй нэгж талбайн жин, дулаан дамжуулалт багатай ханын дүүргэлтийн болон даацын материал. 1800кг/м.кубээс бага жинтэй зуурмагыг хөнгөн зуурмаг гэнэ.
Хөнгөн блок нь зориулалтаасаа шалтгаалан:
  • Даацын өндөр нягтралтай буюу дулаан хадгалах чадвар бага [600 кг/м.куб-с дээш]
  • Дүүргэлтийн бага нягтралтай буюу дулаан хадгалах чадвар өндөр [250-500 кг/м.куб]
Дотор сүвэрхэг байдлаасаа шалтгаалан:
  • Битүү сүвтэй хөнгөн блок
  • Хөөсөнцөр термо блок
  • Полистролбетон блок
  • Пенобетон блок
  • Задгай сүвтэй блок
  • Шохойн блок, газоблок, керамзитблок гэх мэтээр ялгагдана.
Битүү сүвтэй блок нь савтай усанд живүүлж туршихад ус нэвчдэггүй, задгай сүвтэй блокыг усанд дүрэхэд дотор агаар нь шахагдан гарч ус нэвчин живдэг онцлогтой. Энд мөн ханын дулаалгын материалуудыг дээрхи байдлаар битүү задгай бүтэцтэй гэж ангилдаг гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Энэ нь ямар материалаар ямар технологийн дагуу зөв дулаалга хийх вэ? гэдэгт хариулт болно.

Ханын материалын харьцуулсан үзүүлэлт

Материал Нягтрал кг/м.куб Дулаан дамжуулах итгэлцүүр Вт/м (м*С) Дулаан алдалт Вт/м.кв Ханын зузаан R опр.= 3,15м 1м.кв Ханын эзлэхүүн жин
Шавар тоосго 1700 0,18 54 2,55 4337,55
Нүхтэй шавар тоосго (нүхтэй 20%) 1400 0,43 28,67 3,35 1896,3
Цагаан тоосго 1800 0,87 58 2,74 4932,9
Автоклавын шохойн блок 550 0,18 17,5
303,19
Керамзитобетон 850 0,38 0,38 1,18 1004,06
Мод 500 0,15 0,15 0,47 236,25
Полистиролбетон 500 0,125 0,12 0,30 155
Битүү сүвтэй хөнгөн блок нь дулаан хадгалах чадвараараа шохойн блок болон тоосгоноос илүү давуу чанартай байдаг. Үйлдвэрлэгч болгон өөрсдийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөхдөө тухайн бүтээгдэхүүнд байхгүй шинж чанарыг хүртэл бичиж иргэдийг төөрөгдөлд оруулдаг. Материал сонгохдоо анхаарах зүйл бол тухайн материалын лаборторийн дүгнэлтийг хуулж аван мэргэжлийн хүмүүст үзүүлж дүгнүүлэх хэрэгтэй. Миний зүгээс та бүхэнд полистиролбетон блокыг санал болгож байгаа бөгөөд тус блок нь MNS5771 2007 стандартын дагуу хийгддэг, өнөөгийн нөхцөлд манай улсын барилгын ханын материалын зах зээл дээр байгаа хамгийн дэвшилтэт материал юм. Полистиролбетоныг анх 1950-аад онд Германд хэрэглэж эхэлсэн бөгөөд одоо ОХУ болон Хятад зэрэг улсуудад блок хийх, хана шал дээвэр цутгахад өргөн ашиглаж байна.
Манай компани 60х24х36см стандарт хэмжээтэй полистролбетон хөнгөн блокыг MNS 5771 2007 стандартын дагуу даацын болон дүүргэлтийн зориулалтаар мөн дотор ханын 95х60х18 см,95х60х12 см хэмжээтэй хөнгөн блокыг захиалгаар үйлдвэрлэн нийлүүлж байна.
Доорхи хүснэгтээс 59х24х36 см стандарт хэмжээтэй хөнгөн блокоор дунджаар 2.5м өндөртөй хана босгоход шаардлагатай хөнгөн блокны дундаж хэмжээг харж болно.

Шаардлагатай блокны хэмжээ

Торхны хэмжээ (метр) Ханын хэмжээ (дундаж квадрат/метр) 24см хана 36см хана
ширхэг куб/метр ширхэг куб/метр
4x7
5x6
55 256 12,8 329 19,2
6x6
5x7
60 279 13,9 428 21,4
6x7
5x8
65 302 15,1 464 23,2
6x8
5x8
70 325 16,2 500 2,5
6x9
7x8
75 348 17,4 536 28,8
6x10
7x9
8x8
80 371 18,5 527 28,6
6x11
7x10
8x9
85 394 19,7 608 30,4
6x12
7x11
8x10
9x9
90 417 20,8 644 32,2
7x12
8x11
95 440 22 680 34
                                           

Полистролбетоныг хэрэглэх хүрээ

Полистирол бетон

Полистирол бетоныг анх 1951 онд Германы BASF компани үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Барууны орнуудад 60 гаруй, ОХУ-д 20 гаруй жил барилгын салбарт энэ технологийг өргөн ашиглаж байна. Орчин үеийн цутгамал карказан барилгын ханын материалд тавьж байгаа дулаан хадгалалтын өндөр стандарт, нэгж талбайн жин, эрүүл ахуйн өндөр шаардлага нь полистролбетоныг өргөн хэрэглэхэд түлхэц болж байна. Барилгын ханын полистирол бетон нь хана дүүргэлтийн уламжлалт материал болох тоосго, блок, мод зэрэг материалаас дулаан техникийн үзүүлэлт, эрүүл ахуйн шаардлага хангасан, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу чанаруудыг нэг дор агуулж чадсанаараа давуу талтай.
Сутайн Ач ХХК полистирол бетоныг MNS 5771- 2007 стандартын дагуу үйлдвэрлэн нийлүүлж байна. Манай Улсад батлагдсан стандартад зааснаар полистрол бетоныг барилгын ханын гулдмай, дээврийн болон шалны дулаалгын цутгалт хийхэд ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд стандартын дагуу хэрэглэх хүрээ нь:
MNS 5771 – 2007 B.Хавсралт
Хэрэглэх хүрээ Үзүүлэлтүүд
Дундаж нягт Шахалтын бат бэх
Дулаан тусгаарлах хавтан D150-D250 M2-M3.5
Дээвэр ба дээврийн хонгилын цутгамал дулаан тусгаарлалт D150-D250 M2-M3.5
Гадна ханын гурван үет хавтгаалж, гулдмайн цутгамал дулаан тусгаарлалт D200-D350 M2.5-M5
Худагт өргийн дулаан тусгаарлалт D150-D250 M2.5-M3.5
Угсармал ба цутгамал хосолмол ханын хөндий эзлэхүүн D250-D350 M5, B0.5-B1.0
Цул гулдмай буюу цутгамал хана
  • Даацын бус
  • Өөрийгөө даах
D250-D400 M5, B0.5-B1.0
D350-D450 B0.5-B1.0
дээрхи мэдээллийг WWW.ESTANDARD.MN сайтнаас MNS:5771 дугаараар харж болно.
Полистиролбетон нь маш хөнгөн битүү сүвтэй бетоны төрөлд ордог бөмбөлгөн полистирол дүүргэгчтэй бетон. Бат бэх чанарыг нь хатаж бэхжсэн цементэн зуурмаг хангадаг.
Материал Үзүүлэлт
Нягт
кг/м*3
Дулаан дамжуулалт
Вт/м*С
Чийгшил % Ханы R=3.15м 1м*3 ханын эзлэхүүн жин
Тоосго 1700 0,81 12 2,5 2842
Пено бетон 500-600 0,16-0,19 14 0,5-0,6 546
Хөнгөн бетон 500-1200 0,23-0,52 18 0,7-1,6 600
Мод 500 0,14-0,18 20 0,45
Полистиролбетон 250-400 0,075-0,10 4 0,24-0,32 300
Манай компани полистирол бетоныг ханын цул цутгалт ховилтой блок, шал, дээврийн хучилт, дулаалга хийхэд хэрэглэж байна.

Комментариев нет:

Отправить комментарий