Сутайн Ач ХХК


Герман технологоор үйлдвэрлэсэн полистирол бетон хөнгөн блок болон полиуретан хөөсөн дулаалгатай СИП хавтан.
Утас - 9903 6763, 9900 3130

понедельник, 26 ноября 2012 г.

Полистиролбетон хөнгөн блок

Миний зүгээс танд санал болгож байгаа үндсэн мэдээлэл бол барилгын ханын дүүргэлт болон даацын полистиролбетон хөнгөн блокны тухай мэдээлэл юм. Манай зах зээл дээр ихэвчлэн хөнгөн блок, тоосго, мод төрөл бүрийн дулаалгат хавтан /сэндвич/ ашиглан барилгын хана босгож байна. Дулаан хадгалах чадвар, хэрэглээний талаасаа хөнгөн блок нь хамгийн тохиромжтой. Модон материал нь шаардлагатай дулаан хадгалах хэмжээний зузаантай хана барихад зардал өндөр, нэмэлт дулаалга шаарддаг бөгөөд хөнгөн блокны талаар мэдээлэл өгсөний дараа модон материал ашиглан ЭХХОС барих талаар саналаа хуваалацах болно. Ханын материалаас сонголт хийн ЭХХОС барихдаа анхаарах, мэдэж байх шаардлагатай хэд хэдэн ойлголт бий. Үүнд:
  • Материалын хатуулаг чанар,нягтрал/бетон,тоосго/ ихсэх тутам дулаан хадгалах чадвар буурдаг ба барилгын суурьд өгөх нэгж талбайн жин нэмэгдэнэ.
  • Материал нь чийг шингэээлт бага, сийрэг байх тутам /хөөсөнцөр, хөнгөн блок, мод/ дулаан хадгалах чадвар ихэсч барилгын суурьт өгөх ачаалал багасна.
Дээрхи материалаас сонголт хийн хатуу, бат бөх ханатай,маш өндөр өртөгтөй суурьтай барилга барьж нэмэлт дулаалга хийх эсвэл эхнээсээ дулааны алдагдал багатай ханын материал ашиглан шаардлагатай барих арга технологи ашиглан /карказ, зүрхэвч/ дулаахан байшин барих сонголтоо хийнэ. Энэ удаа та бүхэнд зориулж барилгын ханын материал хөнгөн блокны талаар товч танилцуулья.

Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц

Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц

Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц нь уламжлалт арга технологи, материалаар баригдсан барилгаас дулааны алдагдал багатай,халаалт болон ахуйн хэрэглээндээ бага энерги хэрэглэдэг орон сууцыг хэлдэг.
ОХУ-ын хэмжээнд энгийн амины орон сууц 300Квт/цаг энергийг нэг хавтгай дөрвөлжин талбай халаахад хэрэглэдэг ба ижил нөхцөлд байгаа ЭХХОС нь 120Квт/цаг энерги хэрэглэдэг байна. Өөрөөр хэлбэл 2.5дахин бага зардал гарган орон сууцаа халаах боломжтой гэсэн үг. ЭХХОС-ны энерги зарцуулалт нь дэлхийн аль ч бүс нутагт тогтмол байдгаараа онцлог. Дулаахан, халаалтын зардал бага шаарддаг ЭХХОС барилга нь тодорхой шаардлага хангасан зураг, инженерийн холболт, барилгын материал, барих арга технологиийн дагуу баригдаж байж энэ нөхцөлийг хангана.
Та дулаахан орон сууцтай болох зорилгоор ханын материал сонгох гэж байгаа бол доорхи линкээр орж үзээрэй.
энд ямар тохиолдолд ханын дулаан дамжуулалтын эсэргүүцэл сайн байх,ямар үед чийг, цан цохьдог болон мөөгөнцөр үүсдэг талаар маш тодорхой байгаа. Орос хэл дээр байгаа боловч ойлгоход хэцүү биш байх. Роса - халуун хүйтэн агаарын үйлчлэлийн хязгаар дээр орчны агаар дахь чийг усны дусал, шүүдэр болохыг, Иней - халуун хүйтэн агаарын үйлчлэлийн хязгаар дээр орчны агаар дахь чийг цан болон хувирахыг хэлнэ. Точка росы-гэдэг нь барилгын дотор гадна орчны агаарын чийглэг нь халуун хүйтэн агаарын харилцан үйлчлэлийн хязгаар цэг дээр ус юмуу цан болон болон хувирах цэгийг хэлнэ. Энэ цэг нь ямар материал дээр хаана байрлахаас шалтгаалан байшин дулаан болох, хана чийг шингээх, хир удаан эдэлгээтэй болох гээд бүх асуудал урган гарна.

воскресенье, 25 ноября 2012 г.

Дулаахан

Төрөөс иргэдийг хувийн эзэмшил газартаа инженерийн бүхий л холболттой амины орон сууц барьж тохь тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэх талаар анхаарал тавьж ажиллаж байна.
Монголчууд 1990-ээд оноос хойш дэлхийн бусад улс орнуудад сурч, ажиллаж амьдрахдаа тэдний иргэдийн амьдралын хэв маяг, хувийн өмчид хандах хандлага тэр дундаа газар,хувийн орон сууц, үл хөдлөх хөрөнгийн талаар их сайн мэдэх болсон. Бидний мөрөөдөл болсон нийтийн орон сууц нь цаг үеийнхээ барилгын салбарын техник, технологитой уялдан яах аргагүй хамгийн сайн сонголт байлаа. Гэвч хөгжил аяндаа бидэнд өөр нөхцөл бололцоог олгож байна. Өнөөгийн нөхцөлд бүх талын тав тухыг хангасан халаалт, сантехникийн бие даасан системтэй амины орон сууцтай болоход харьцагуй сайн техник технологийн болон материал хангамжийн нөхцөл байдал бүрдсэн. Та амины орон сууц,хаус болон бусад барилга байгууламж барих гэж байгаа бол танд барилгын ханын материалаа сонгох ба барилгын хана, шал, дээврийн дулаалга хийх материал сонгоход тань тус болно гэдэгт найдан энэ блогоо нээлээ. Танд амжилт хүсье.