Канад хийцийн угсардаг барилгын ханын материал - Полиуретан хөөсөн дулаалгатай шахмал хавтан - SIP
Монгол орны цаг агаар,барилга ашиглалтын нөхцөлд харьцангуй хямд өртөгтөй барилга байгууламж барихад хамгийн тохиромжтой дулаахан, барихад хялбар ханын материалтай барилга нь канад хийцийн угсармал барилга юм.
Канад хийцийн барилгыг дараахь аргаар голдуу барьж байгаа бөгөөд үүнд:
1.Модон /араг/карказ босгон 2 талаас нь ОСП хавтангаар битүүлж дунд үед нь дулаалгын чулуун хөвөн материал хавчуулж ашиглан барих
2.ОСП-3 шахмал хавтангийн завсар полистрол хөөсийг үйлдвэрийн аргаар агаар орох зайгүй шахаж полиуретан цавуугаар наасан хавтангаар босоо, хөндлөн карказтай барих
3.ОСП-3 хавтангийн завсар хамгийн өндөр дулаан хадгалах үзүүлэлттэй полиуретан хөөс шахсан ОСП хавтангаар босоо хөндлөн карказтай барих
4.Босгосон карказ буюу арагын дотор талаас дулаалгын хөөс шүршиж дулаалан барих аргууд орно.
Бидний санал болгож буй арга нь:
-полиуретан хөөсөн дулаалгатай шахмал ОСП хавтангаар барих арга юм.
Яагаад заавал дээрхи аргууд тохиромжтой вэ?
Дулаалгын үед ашиглаж байгаа материал полиуретан хөөс ханын дулаалгын материалууд дотроос хамгийн өндөр дулаан хадгалах үзүүлэлттэй нь бөгөөд бусад материалын дулаан хадгалалтын үзүүлэлтийг харьцуулахдаа эталон болгон ашигладаг. 5-8 см зузаан ПУ хөөс нь хамгийн сайн шахалттай полистирол цагаан хөөсний 8-12 см зузаантай тэнцдэг бөгөөд иргэдэд дөхөм ойлголтоороо нягтралаасаа хамааран 220 см хүртэл зузаан тоосгон ханатай дулааны үзүүлэлт нь ижил юм. Эдэлгээний хувьд хангалттай урт хугацаатай бөгөөд гадна дээвэр дулаалсан полиуретан хөөс 50 гаруй жил болсон ч шинж чанараа өөрчлөөгүй байгаа талаар Германы хэвлэлд дурдсан байдаг. Өмнөд мөсөн туйл дээр полиуретан хөөсөн дулаалгатай ОСП буюу SIP хавтангаар судалгаа шинжилгээний ангийн барилга, орон сууц барьсан байна.
Амундсен — Скотт(антарктическая станция)
ПУ хөөс нь жишиг болсон дулаан хадгалах чадвараас гадна бусад дулаалгын материалд байхгүй нэг давуу чанартай бөгөөд энэ бол ПУ хөөсний ямар ч гадаргууд нягт сайн наалддаг чанар юм. Энэ нь барилгын материалын дулаан хадгалах шинж чанарт шууд нөлөөлдөг шийдвэрлэх нөхцөл юм.
Тайлбар: Полиуретан хөөсөн дулаалгатай хавтангын хүйтэн цэг буюу цан цохих үе /точка росы/ нь дулаалгын үе дотроо байдаг. Үүнээс гадна ПУ хөөс нь битүү сүвтэй учир чийг нэвтрүүлдэггүй. Энэ нь ямар ч нөхцөлд дулаан алдах, цан цохих, мөөгөнцөр үүсэх эрсдэлгүй байна гэсэн үг. Ямар ч дулаалгын материал байсан хоёр хавтангийн завсар хавчуулахад дулаалгын матерал ба хаших материал хоёрын хооронд заавал агаартай зай завсар үлддэг. Ханын дотор талаас чийглэг, дулаан агаар хаших материалаар дамжин энэ завсар нэвтрэх бөгөөд дулаалгын материалууд өөртөө тодорхой дулаан агуулж байдаг. Гэтэл гадна талын хаших хийцийн талаас манай орны өвлийн нөхцөлд маш өндөр хасах хэмийн агаар хайрч хөргөдөг. Үр дүнд нь хаших хийц, дулаалгын материалын дунд байгаа орон зай дахь орчны агаарын хэмийн хэлбэлзэлээс шалтгаалан их бага хэмжээний конденсаци-цан, уур байнга үүсч улмаар дулаан тусгаарлах материалд шингэн ажмаар дулаан хадгалах чадварыг нь эрс бууруулдаг. Шахмал хавтангын завсар хавчуулж наасан полистрол хөөсний хувьд өндөр хэмийн хасах хэм үйлчилэхэд хавтан хөөс хоёрыг наасан цавуу нь барьцалдах чанараа алдаж наалт салж завсар нь цан үүсэх нөхцөл бүрддэг. Мөн зун агаарын чийглэг их үед гадна талаас, өвөл байшингын дотор талаас нэвчих агаарын чийглэг нөлөөлнө.
Манай иргэд барьсан барилгаа шилэн хөвөн, полистрол хөөс хавчуулан гадна талаас нь тоосгоор өрж өнгөлдөг. Энэ тохиолдолд эхний 2-3 жилд байшин нь дулаахан байснаа аажмаар дулаанаа барихаа байж ахин дулаалах шаардлага гардаг нь дээрхи шалтгаанаас үүдэлтэй юм.